УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэсэн байна. МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм.
Сэтгэгдэл (27)