Жил бүр төв талбайд зохион байгуулдаг "Номын баяр" өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор зохион байгуулагдаж байгаа маргааш буюу бямба гарагийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өдөрлөг баасан гарагийн 11.40-18.00, бямба гарагийн 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.
Уг номын баярыг ЕТГ, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах юм.