МАН-ын Бага хурлаа ирэх 25-нд хуралдахаар товлосон. Энэ Бага хурлаар шинэ Ерөнхий сайд тодрох юм.
Гэхдээ Бага хурлын өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох ёстой. Тиймээс МАН-ынхан байр сууриа нэгтгэх үүднээс Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 24-нд буюу ням гаригт хуралдуулахаар болжээ.
Одоогоор Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ зарлаад байгаа бол Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэрээ дэвшүүлнэ гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд байна.
Сэтгэгдэл (7)