НИТХ-ын XI хуралдаанаараа дөнгөж сая НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн бол үргэлжлүүлээд НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэж байна.
НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлжээ. Ж.Батбаясгалан нэрээ татсан байна.
Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн байна. НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцэх болсонтой холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.
Сэтгэгдэл (2)