Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж байна. Тус хуралдаанаар багш нарын цалинг нэмэх талаар хэлэлцэж байгаа гэх сураг байна. Багш нар сарын цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хандан тавьсан ч хариу өгөөгүй тул есдүгээр сарын 21, 26-нд сануулах ажил хаялтыг улсын хэмжээнд зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ хугацаанд Засгийн газраас шаардлагад хариу ирүүлбэл жагсаал цуглаан хийхгүй аж. Мөн тэд Үйлдвэрчний эвлэлтэй хамтран Арбитрын шүүхэд хандах бөгөөд Засгийн газраас тодорхой арга хэмжээ аваагүй нөхцөлд цаашид хугацаагүй ажил хаялтыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл (6)