Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн.
Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулсан. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн юм.
Улмаар НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хуралдаан 15 цагаас эргэн хуралдаж эхэлсэн. Журмын дагуу НИТХ-ын дарга нууц санал хураалтаар тодруулахаар болсон ч хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ. Өөрөөр хэлбэл МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Д.Баярсайхан 22, заалнаас нэр дэвшсэн С.Амарсайхан 22 хүний санал авсан байна. Энэ удаагийн санал хураалтад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцоогүй байна. Тиймээс НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авчээ.
Сэтгэгдэл (12)