Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилцаагаар I, II, III ангиллын 47 хувьцаат компанийн 128,982 ширхэг хувьцаа арилжсанаас 22 компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Глобал монголиа холдингс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.51 хувиар унажээ.
Ингэснээр "MSE ALL" индекс 1050.33 нэгж болж 0.43 хувиар буурсан зах зээлийн үнэлгээ 2 их наяд 36 тэрбум 153 сая 985 176 төгрөг болжээ.