Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Бөхийн өргөөнд болох гэж байна. Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглох тус барилдааныг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз, Монголын Үндэсний радио өөрсдийн сувгуудаар шууд дамжуулан үзэгч, сонсогчдод хүргэх юм.
Мөн тун удахгүй үүсэн байгуулагдсаны 4 дэх жилийнхээ ойтой золгох гэж байгаа Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудас тус барилдааныг өөрийн онцлох булан болон МҮОНРТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудсуудаар шууд дамжуулан бөх сонирхогч та бүхэнд үзүүлэхээр бэлтгэж байна.