Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр Ховд, Говь-алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-НААС 09 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Есдүгээр сарын 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26,27-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл (5)