МАН-ын УЗ-ийн хурал өнөөдөр орой 18.00 цагаас хуралдахаар болжээ. Маргааш МАН-ын бага хурал хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр тодруулах ёстой. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаад байгаа билээ. Мөн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл гараад байгаа. Өнөөдөр орой МАН-ын УЗ хуралдаж, хамгийн сүүлчийн удаа хэнийг Ерөнхий сайдад хэний нэрийг санал болгохоо шийдэх бололтой.
Сэтгэгдэл (7)