Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёр долоо хоногийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт 78, төлөвлөгөөт бус 336, гүйцэтгэлийн 114, нийт 528 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, 80 хувийг нь барагдуулжээ.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 14 удаагийн тохиолдлоор 70 ширхэг тарваганы түүхий мах илрүүлсэн байна. Нэг иргэнд 150.0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, тарвагыг ЗӨСҮТ-д, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн зорчигчдод тарваган тахал, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тараасан байна.
Сэтгэгдэл (1)