МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж дуусчээ. Тус зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдсан ч Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулаагүй завсарласан юм. Улмаар өнөөдөр өглөө 10 цагаас эхлэн Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ийн өндөрлөжээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг Бага хуралд оруулахаар болсон” гэлээ. Яг одоо МАН-ын Бага хурал эхлэх гэж байна.
Сэтгэгдэл (19)