МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж буй. Тэгвэл дөнгөж сая завсарласан байна. Хурлын гишүүдийн хэлж байгаагаар нэг цагийн хугацаатай завсарласан аж. Хуралд 181 гишүүн оролцохоор иржээ. Бага хурлыг Боловсролын сайд асан С.Төмөр-Очир удирдаж, дэд даргаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар ажиллахаар сонгогдсон юм.
Хуралдаанаар УЗ-өөс нэр дэвшүүлээд байгаа Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэгийг Ерөнхий сайдад томилох эцсийн шийдвэрийг гаргана.
Сэтгэгдэл (5)