ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг өчигдөр хүлээн авчээ.
Уг вакцинаар нэн тэргүүнд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах юм байна.
Харин дараа нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)