Түр завсарлаад байсан МАН-ын Бага хурал хаалттайгаар үргэлжилж байна. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж буй. Тодруулбал Намын даргын улс төрийн илтгэл, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, илтгэл, ирэх 11 дүгээр сард болох Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг хэлэлцэж, батлахаас гадна Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм. Энэ удаагийн намын Бага хуралд Бага хурлын 330 гишүүний 180 нь мандатаа авч хуралдаандаа оролцож байна. Аймаг, нийслэлийн намын хороогоор дамжуулан Бага хурлын гишүүн бүрт мессежээр болон утсаар зар тараасан ч ирц ийнхүү хангалттай бус байгаа аж.
Сэтгэгдэл (3)