“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлана. тэд Засгийн газарт багш нарын цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан юм. Үүний хариуд Засгийн газраас үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм.
Өмнөх ажил хаялтад нийслэлийн ЕБС 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцжээ.
Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон байна. Багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй.
Сэтгэгдэл (8)