Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл маргааш түүний орны хүнийг томилох юм. НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлээд буй. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг "24VS 24" буландаа онцолж байна.
.
Нэр дэвшигч С.Амарсайхан гэж хэн бэ
НИТХ-ын дарга нэр дэвшин өрсөлдөж буй С.Амарсайхан нь Налайх дүүргээс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, “Оюуны ундраа” ХХК-ийн ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн. Тэрбээр “НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа. Засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв.
|
Нэр дэвшигч Д.Баярсайхан гэж хэн бэ
Түүний хувьд “Дэлхийн чиг хандлага эмэгтэйчүүдийг дэмжиж байна. МАН жендерийн тэгш байдлыг хангадаг нам” хэмээн мэдэгдсэн юм.
Д.Баярсайханы хувьд Увс аймгийн харъяат нэгэн. Боловсрол эзэмшсэн байдлыг харвал, Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг 1976 онд төгссөн. Дархан хотын Политехникумыг технологич мэргэжлээр 1979 онд төгссөн. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 1987 онд төгссөн. Удирдлагын академийг 2001 онд төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг 2002 онд төрийн удирдахуйн ухааны магистр. 1979 оноос 1982 он Мах консервийн комбинатад нормчин, 1985 оноос 1989 он Цэргийн худалдааны трестэд мэргэжилтэн, орлогч дарга, 1989-1991 он Худалдааны 4-р конторт бригадын дарга, дэлгүүрийн дарга, 1991 оноос Их баян нуур ХХК-ийн захирал, 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогч 2004 оноос ИТХ-ын дарга, 2008 оноос нийслэлийн ЖДҮ-ийн төвийн даргын албыг өнөөдрийг хүртэл хашсан байна. |
24tsag.mn
Сэтгэгдэл (21)