Хуулийнхаа дагуу энэ долоо хоногт У.Хүрэлсүх Ерөнхий сайдын танхим бүрдэх ёстой. Нийт 13 яамны сайд нар, Шадар сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын нэрс энэ долоо хоногт тодорхой болох юм. Тиймээс эдгээрт чухам хэн хэн дэвших бол гэдэг нь энэ долоо хоногийн гол сэдэв болох биз ээ. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн танхимд чухам хэн хэн орох талаар олон таамаг явсан. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Давхар дээлтэй сайд нар байх болно” гэдгийг хэлсэн. Мөн “хуучин сайд нараас нэгийг нь ч танхимдаа ажиллуулахгүй” гэсэн мэдээлэл байна. Жиргээнд Ардын Засгийн талаарх дараах таамаг нэлээд бодитой хэмээн олон хуваалцжээ. Харин цахимд нэлээд идэвхтэй байданг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүнийг 20 хувийн магадлалтай гэсэн байна.
Сэтгэгдэл (46)