Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.18
-21
Өдөртөө
-23
Шөнөдөө

НИТХ-ын дарга С.Амарсайхан тамгаа гардаж авсныхаа дараа юу хэлэв

2017 оны 10 сарын 9

НИТХ өнөөдөр болж, даргаа сонголоо. Нийт гишүүдийн 49 хувийн саналыг Д.Баярсайхан, 51 хувийг саналыг С.Амарсайхан авсанаар НИТХ-ын даргаар сонгогдсон юм.

 

Тэгвэл НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгаас тамгаа гардан авсны дараа үг хэлэв.

 

Тэрбээр “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага болох НИТХ-ын даргаар нэр дэвшүүлж, сонгосон та бүхэнд баярлалаа. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг бүрдүүллээ.

 

Эх орны нийгэм, эдийн засгийн цөм болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална.

 

Бид цаашид нэн чухал ач холбогдолтой, нийгмийн захиалга болсон дараах асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Үүнд:

 

-Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүнд суртлыг таслан зогсоох

-Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халах

-Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг оновчтой тодорхойлж, эрчимтэй хэрэгжүүлэх

-Утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх

-Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх

-Нийтийн тээврийн томоохон төслүүдийг урамшлуулах

-Жишиг хот, дүүргүүдийг бий болгох

-Нийслэлийн төсөв санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үргүй зардлыг багасгах зэрэг хийх томоохон ажлууд байна" гэлээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан