НИТХ-ын XI хуралдаан хаалттай хуралдаж, даргаа сонголоо. Хуралдаанд НИТХ-ын 4 1 төлөөлөгч оролцсноос 21 нь С.Амарсайханыг, 19 нь Д.Баярсайханыг дэмжсэн юм. Ийнхүү 51 хувийн саналаар С.Амарсайхан НИТХ-ын дарга боллоо.
Төрсөн он сар өдөр : 1977.08.14
Төрсөн он сар өдөр : 1973.06.13
Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон
Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл (13)