Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглов

2017 оны 10 сарын 9

БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулав. Уг шийдвэр нь Солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарна.



Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой аж.



БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.



Иймд манай оюутнууд суугаа орныхоо хууль дүрмийг чандлан дагаж мөрдөх, хууль бусаар хөдөлмөр эрхлэхээс зайлсхийхийг анхааруулж байна.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан