Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр өөрийн нэр холбогдоод буй концессын гэрээг албан тушаалаа ашиглан байгуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие албан тушаалаа ашиглан өөрийн эхнэрийн хамаатны компани болох “Засаг чандмань майнз” ХХК-нд концессын гэрээгээр байгуулах тендерын шалгаруулалтад нөлөөлөх, хууль бусаар тендерийг авч өгсөн гэх илт гүжирдлэгийн чанартай мэдээлэл гарах болсон. Тэгвэл би өөрийнхөө эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, ямар нэгэн байдлаар тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Дээрх компанид би болон манай гэр бүл нэг ч төгрөгийн хувьцаа эзэмшидэггүй. Хөрөнгө оруулалт хийгээгүй үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Хэрэв би албан тушаалаа ашиглан тендерийн үйл ажиллагаанд нөлөөлсөн бол хуулийн дагуу шалгуулж, хууль зөрчсөн нь тогтоогдвол концессын гэрээг цуцалж, надад хуулийн хариуцлага хүлээлгэх. Харин үнэхээр хууль зөрчөөгүй бол энэхүү худал мэдээллийг тарааж буй хүмүүс хариуцлага тооцож өгнө үү хэмээн хуулийн байгуулагад хандаж байна” гэлээ.
Сэтгэгдэл (13)