Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзэн тодорчээ

2017 оны 10 сарын 10

 

2017 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Х.Талер тодорлоо. Тэрбээр зан төрхийн эдийн засгийн /behavioral economics/ салбарт хийсэн судалгаагаараа  хүртсэн байна. 
 
Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Хязгаарлагдмал оновчтой байдал, нийгмийн давуу тал ба хувь хүний өөрийгөө хянах чадвар зэргийн үр дагаврыг судалсны үндсэн дээр хүмүүсийн онцлог шинж чанарууд нь шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг тэрбээр харуулж чадсан” гэжээ. 
 
Ричард Х.Талер өдгөө 72 настай тэрбээр нийт зургаан ном бичсэн бөгөөд саяхан “Misbehaving: The Making of Behavioral Economics” буюу "Төрхгүйтэл: Зан төрхийн эдийн засгийг бий болгох нь" гэдэг ном бичсэн байна. 

Дашрамд дурдахад, Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг билээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан