Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна.
ДЭМБ-н судалгаагаар бие махбодын архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан дордож байгааг тогтоосон юм. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж байна. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхэний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм.
Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт ба эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодын шинж тэмдгүүдээр илэрдэг ажээ.