Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Воробьевагийн нэрэмжит тэмцээнд манай 18 бөх зодоглоно

2017 оны 10 сарын 11

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2001-2003), залуучуудын (1998-2000) эмэгтэйчүүдийн ОУТ ирэх амралтын өдрүүдэд (X.14-15) Эрхүү хотод болно.

 

Дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөр үеийн охидын 40 кг-ын жинд Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 тамирчин оролцохоор болжээ. Монголын багийн ахлагчаар П.Чулуунбаатар, даасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана. Өнгөрсөн жил тус тэмцээнээс Н.Анударь алт, Б.Энхцэцэг, Б.Энхзул, Д.Отгонжаргал нар мөнгөн медаль хүртэж байв.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан