Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

Ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ

2017 оны 10 сарын 11

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван  жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан.

 

Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ.

 

Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан