Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Америкийн бөмбөгдөгч нисэх онгоцууд БНАСАУ-ын ойролцоо шөнийн сургуулилтын нислэг үйлджээ

2017 оны 10 сарын 11

Америкийн стратегийн бөмбөгдөгч “B-1B Lancer” нисэх онгоцууд мягмар гарагт БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн ойролцоо анх удаа шөнийн сургуулилтын нислэг үйлдсэн ба тэдгээрийг Япон, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцууд дагалдан явлаа гэж АНУ-ын агаарын цэргийн хүчний хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ.


 
ТАСС агентлагийн уламжилснаар, “уг сургуулилтад 2 ширхэг “В-1В” хэмээх дуунаас хурдан бөмбөгдөгч хүнд нисэх онгоцыг татан оролцуулсан ба тэдгээрийг Номхон далай дахь Гуамын арал дээр байрлах цэргийн бааз руу шилжүүлсэн юм. Сургуулилтын явцад бөмбөгдөгч нисэх онгоцууд Япон буюу Зүүн тэнгист даалгавар гүйцэтгэсэн билээ” гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.


 
“В-1В” бөмбөгдөгч нисэх онгоцууд нь Гуамын арлаас Пхеньян руу гурван цаг хүрэхгүй хугацаанд нисч хүрэх чадвартай аж. Сүүлийн хэдэн сард АНУ сүр хүчээ харуулах зорилгоор эдгээр бөмбөгдөгч нисэх онгоцуудыг Солонгосын хойг дээгүүр хэд хэдэн удаа нисгэж байгаа юм гэж ТАСС агентлаг мэдээлэв.  


Л.Батбаяр
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан