Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

Тань руу ч залгаж магадгүй... Та утсаа аваарай

Өчигдөр 16 цаг 43 минут

Залуусын сонирхолд нийцсэн “Утсаа ав” нэвтрүүлэг олны хүртээл боллоо. Залуучуудын дунд Santi буюу Б.Үйлс-төгс гэх нэрийг сонсоогүй хүн үгүй биз ээ.

 

Тодруулбал утсаар залган айлгаж, сандаргадаг, хүмүүсийг хошин байдлаар чаддаг нэвтрүүлгийг олон нийтэд хөтлөн хүргэдэг нэгэн билээ. Анх 2010-2014 онд 104 фм-д хөтлөгч хийдэг байсан юм. Энэ үедээ “Радиогийн шилдэг хөтлөгч”-өөр 2 удаа шалгарч байжээ. Түүний хөтлөн явуулдаг “Мамбо”, “Хадам ээж”, “Сантиг маажих уу”  гэх зэрэг нэвтрүүлгүүд нь сонсогчдын анхаарлыг хамгийн их татдаг.  Мөн 2013-2014 оны хооронд тус фм-ийхээ гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Үүнээс гадна тэрээр радиогийн хөтлөгч бэлтгэх “АВС” агентлагт багшилж байжээ.

 

Харин 2014 оноос хувиараа фэйсбүүкд “Santi fm” гэх фэйж нээн лайв видео хийх болсон. Түүний шууд дамжуулан хүргэж буй бичлэгүүдийг 3-5 мянган хүн үздэг бол давтан үзсэн хүний тоо 100-300 мянгад хүрдэг байна.

 

Энэ жилийн хувьд тэрээр телевизийн салбарт хүч үзэн Vtv-д “Утсаа ав” гэх нэвтрүүлгийг хийж байна. Уг нэвтрүүлэг нь залуусыг хөгжөөх зорилготой ба хайр, аймшиг, хүнээр тоглох гэх мэт нийт 10 булантай юм. Та бүхэн “Утсаа ав” нэвтрүүлгийг долоо хоног бүрийн Лхагва гарагт 22 цагаас Vtv-гээр хүлээн авч үзээрэй.  Santi  тань руу ч залгаж магадгүй... 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан