У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдад Л.Энх-Амгаланг томилуулахаар "32-ын" бүлгээс зүтгүүлсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн түүнтэй хамтарч ажиллахаас татгалзсан. Уг асуудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан албан ёсны тайлбарыг маргааш хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буруу тайлбар хийсэн. Энэ талаар би маргааш албан ёсны мэдээлэл өгнө. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог" гэсэн байна.
Сэтгэгдэл (25)