Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг маргааш Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Шүүх хуралтай холбогдуулан Г.Дэнзэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүсэлт гаргаад байгаа юм. Тэрбээр “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” хэмээн хүсэлт гаргасан.
Харин хуралдаан нээлттэй явагдах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.