Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Сайд нар өнөөдөр томилогдох уу

2017 оны 10 сарын 12

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дуусчээ. Хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн байна. Одоо уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд орж ажиллах хүмүүсийг эцсийн байдлаар тодруулах юм.  Түүний дараа УИХ-д өргөн мэдүүлж, улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар томилно гэж эх сурвалж мэдээлж байна.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр12 сайдын нэрийг эцсийн байдлаар зарласан. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Харин Шадар сайдад нэр нь яригдсан Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн О.Содбилэг нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөөгүй юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан