Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

Төрийн өмчит байгууллагуудыг TOPCIT шалгалтад хамрууллаа

2017 оны 10 сарын 12

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Мэдээлэл технологийн үндэсний парк” –тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын “ТОПСИТ” шалгалтыг 2017 оны 10-р сарын 10,11,12 ны  өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.  

ТӨБЗГ-ЫН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ц.БАЯР-ЭРДЭНЭ: “Монгол улсын төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд тавигдах мэргэшлийн шаардлага үгүйлэгдэж байна. Байгууллагууд мэргэжлийн шаардлага хангаагүй мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг бөгөөд ашиглаж буй програм, тоног төхөөрөмжүүд нэгдсэн уялдаагүй байгаа. Үүнийг нэг стандартад оруулах нь цахим засаглалын бодлогыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэхэд маш чухал бөгөөд энэ удаагийн шалгалт нь Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл тавигдана гэж үзэж байна”.

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ЗАХИРАЛ Ц.СОДНОМДАМБА: “Төрийн байгууллагуудын нэг том чадамжийн шалгуур бол Мэдээллийн технологи, инноваци, бүтээмжит хэрэглээ . Нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсад явагддаг шалгалтыг ТӨБЗГ, МТҮП хамтарч үнэ төлбөргүйгээр төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээрээ явуулж байгаа нь цаг үеэ олсон зөв ажил боллоо гэж дүгнэж байна. Ер нь өндөр хөгжилтэй орнууд мэдлэг, чадварыг нэг төвшинд өсгөж байхын тулд төрийн өмчит байгууллагууд дээрээ тогтмол шалгалт, сургалтууд явуулдаг. Энэ тал дээр манай МТҮП зөвхөн шалгалт төдийгүй олон улсад ашиглагддаг идэвхжүүлэлт, сургалтуудыг ТӨБЗГазартайгаа, үйлдвэрийн газруудтайгаа цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”

Энэ удаагийн шалгалтад Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, хүний нөөц болон оффисын хэрэглээндээ мэдээллийн технологийг өдөр тутам ашигладаг албан хаагчдыг үнэ төлбөргүйгээр хамруулсан ба шалгуулагчид олон улсын төвшинд өөрийн зэрэглэлийг тогтоох ач холбогдолтой юм.  Мөн өндөр оноо авсан шалгуулагчдыг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  боломжтой.

Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл TOPCIT шалгалтаар тавигдаж байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

 

Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) болон БНСУ -ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институц (IITP) –ийн санаачилгаар TOPCIT шалгалтыг 2017 оноос Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) эхний жилдээ амжилттай зохион байгууллаа. Цаашид шалгалтыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас жилд 2 удаа зохион байгуулах юм.  

 

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тестийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологи, аргачлалд суурилсан сургалт, шалгалтын систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 төвшний 65 асуултаар нийт 1000 оноогоор дүгнэдэг.

 

TOPCIT шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.topcit.or.kr/ болон http://www.itpark.mn/ цахим хаягаар авах боломжтой.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан