МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө Төрийн ордонд хуралдаж, үлдсэн гурван сайд дээрээ тохироонд хүрсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр болж, УИХ дахь МАН-ын бүлэг ч зөвшөөрсөн. Тэгвэл Шадар сайдад нэр дэвшсэн Ө.Энхтүвшин хоёр хоногийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахгүй хэмээн мэдэгдэж байжээ. Тэрбээр “УИХ-д 65 суудалтай том нам зөвшилцөлд хүрч л таарна. Надад тийм Шадар сайдын албан тушаалыг бодсон зүйл байхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газарт орохгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Маргааш нь л хэлсэн. Би тэгж юм юм руу давхиж явдаг хүн биш” хэмээн мэдэгдэж байжээ.
УИХ гишүүн Ө.Энхтүвшин 2-хон хоног өмнө ЗГ-т ажиллахгүй гэж мэдэгдэв
— Urantogtokh (@Urantogtokh) October 12, 2017
Өнөөдөр Шадар сайд болно гэчихсэн гүйж явна#УлстөрчНэрХүнд #ҮгҮйлдэл pic.twitter.com/yOHQTa485G
Сэтгэгдэл (37)