Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ

2017 оны 10 сарын 12

Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ.

 

 Харамсалтай явдал өчигдөр орой болсон бөгөөд уурхайн цооног руу орсон нэг хүн гарч ирэхгүй удсан тул шалгаж өгнө үү гэсэн дуудлага  хүлээн аваад  Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй уг газарт ажилласан байна.

 

Аврагчид цооног руу орж, тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суугч иргэн 24 настай эрэгтэй Б-г уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байсныг гарган цагдаа, эмнэлгийнхэнд хүлээлгэн өгсөн байна. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан гэж аврагчид ярьсан аж. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж  байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан