Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-10
Өдөртөө
-23
Шөнөдөө

Челябинскт унасантай ойролцоо хэмжээтэй сансрын биет өнөөдөр дэлхийн хажуугаар өнгөрнө

2017 оны 10 сарын 12

Өнөөдөр нэгэн астероид буюу сансрын биет эх дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрөхөөр байна гэж АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлаг мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжилжээ.



 “2012 TC4” энэ сансрын биет нь эх дэлхий болоод хиймэл дагуулуудад ямар нэгэн аюул учруулахгүй, харин ч астериодоос сэрэмжлүүлэх системүүдийн үйл ажиллагааг шалгах боломж болно гэж НАСА-гийн шинжээчид мэдэгдсэн байна.



Судлаачид энэ биетийг анх таван жилийн өмнө олж илрүүлсэн аж. Уг астероидыг 15-30 м өргөнтэй гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь харьцангуй жижиг сансрын биетэд тооцогдож байна. Гэхдээ хэрвээ ийм хэмжээний сансрын чулуулаг биет дэлхийг мөргөвөл аюултай. 2013 онд Оросын төвийн бүс нутгийн Челябинск хотод 20 м өргөнтэй астероид унаж дэлбэрсний улмаас үүссэн хүчтэй долгион нь 5000 орчим байшин барилгын цонхыг хагалж, 1000 гаруй хүнийг гэмтээж бэртээж байсан юм.



“2012 TC4”-ийг эх дэлхийн хажуугаар нисэж өнгөрөхийг олон улс орны эрдэмтэд, одон орон судлаачид ажиглах ажээ.


 Г.Доржханд
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан