Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.17
7
Өдөртөө
-6
Шөнөдөө

Налайх дүүргийн хүүхдүүд чууллаа

2017 оны 10 сарын 12

Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа.

Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.

 

Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу хоолой, хүсэл мөрөөдлийг сонсохоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна. Дүүргийнхээ, улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн хичээл сурлагандаа онцгой анхаарахын зэрэгцээ ямагт манлайлагч байж дүүргийнхээ хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Чуулганаар сургуулийн орчны ундны усны аюулгүй байдал, сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургалтын чанар суралцах арга барил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн “Хүүхдийн элч”-ийг сонголоо.

 

Төлөөлөгч хүүхдүүдийн нууц санал хураалтаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан Б.Тэлмүүн нар “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон юм.

 

Энэ үеэр чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг оролцооны байгууллага”, “Ус бидний ирээдүй”, “Их уурхай-Миний мөрөөдлийн Налайх” гар зураг, шүлгийн уралдааны шагналтнуудад дүүргийн удирдлагууд шагналыг гардуулан өгөв. Ийнхүү Налайхын хүүхдүүд өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, цаашдын гарц шийдлийг хамтдаа ярилцаж, чуулганаас зөвлөмж гарган баталснаар “Нарны хүүхдүүд” чуулган өндөрлөсөн юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан