Арван гурван настай охин зочид буудалд учир бүтээлгээр нас барсан хэргийн учиг тайлагдаж амжаагүй байхад дахин нэг 13 настай охин хүчирхийлэлд өртсөн тухай цацагдаж эхэллээ. Энэ тухай мэдээлэл Хүний эрхийн үндэсний коммист ирсэн байна
Тодруулбал 36 настай нэгэн эрэгтэй 13-хан настай охиныг хүчинджээ. Хүчирхийлэгч этгээд охины төрсөн ах байсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэрбээр дүүгээ гэртээ ганцаараа үед нь эсвэл хөдөө хээр аваачиж хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон байна.
Энэ хэрэгт шүүх хүчирхийлэгчид чанга дэглэмтэй хорих ангид таван жил суух ял оноожээ.
Сэтгэгдэл (27)