Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаан түр завсарлалаа. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарласан байна. Засийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарт анхан шатны шүүхээс хорих ял оноосон. Улмаар давж заалдах шатны шүүх Г.Дэнзэнд оноосон 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурийн 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн юм.