Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон халуухан үйл явдал болж өрнөлөө. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүмүүсийн нэр тодорч, Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэв. Түүнчлэн НИТХ-ын дарга томилогдож, эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардсан гээд олон үйл явдал боллоо. Тэгвэл эдгээрийг тоймлон багц 24 буландаа онцлож байна.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн кабинетад орж ажиллах сайд нар хэн байх бол гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл энэ долоо хоногт МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулав. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НХХ-ийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар багтсан байна.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарынхаа мэдээллийг АТГ-т хүргүүлсэн бөгөөд АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхолын зөрчилгүй хэмээн үзээд байгаа юм. Харин одоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх асуудал үлдсэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэн нарт оноогоод байсан 2-3,6 жил хорих болон торгуулийн ялын шийдвэрийг хүчингүйд тооцлоо.Уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээ, шинж чанарыг бүрэн нотлож, тогтоогоогүй байна хэмээн Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Ийнхүү Г.Дэнзэн нарын хэргийг анхан шатны шүүхийн шат руу шилжлээ. Харин хэргийг шүүх шатанд очтол Г.Дэнзэнгийн цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Мөн Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гаргалаа.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүлэв. Тэд шаардлагынхаа хариуг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэх, энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудтай нэгдэн ОУВС-ын гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэх ба цаашид хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.
НИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн даваа гарагт хаалттай хуралдаж, даргаа сонголоо. Хуралдаанд НИТХ-ын 41 төлөөлөгч оролцсноос 21 нь С.Амарсайханыг, 19 нь Д.Баярсайханыг дэмжсэн юм. Ийнхүү 51 хувийн саналаар С.Амарсайхан НИТХ-ын дарга болов.
Төрсөн он сар өдөр : 1977.08.14
Төрсөн он сар өдөр : 1973.06.13
Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.
Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе
2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер
2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.
Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон
Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Сэтгэгдэл (13)