Энэ сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэсвгэр болох “Буянт-Ухаа 1” хорооллын өмнөх автозамд осол гарч нэг хүн амиа алджээ. “Буянт ухаа-1” хорооллын энэ замд машин маш хурдтай орж ирдэгээс болж аваар осол их гарч байгааг цагдаагийнхан хэлж байна.
"Яармагийн замын гол хэсэгт хурд хэмжигч бий. Энэ хурд хэмжигчийг дөхөөд ирэхээр жолооч нар хурдаа сааруулдаг. Тиймээс “Буянт-Ухаа 1” хорооллын өмнөх автозамд хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай. Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч, анхааруулга таних тэмдэг байршуулах ажлыг хийнэ.
Маргаашнаас явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулахаар боллоо. Мөн резинэн хурд сааруулагч байршуулах, өмнө тавьсан сааруулагчийг засах ажлыг гүйцэтгэнэ” хэмээн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн мэдэгджээ.
Сэтгэгдэл (17)