Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-ийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.
Тэгвэл энэ жил өвлийн тэргүүн сарын 1 буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” ирэх сарын 19-нд тохиож байгаа юм байна. Харин эл өдрийг ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (1)