Монголын судлаачид Өмнөд Солонгосын археологичдын багтай хамтран 2000 орчим жилийн настай, хятад хувцас өмссөн эрэгтэй хүний муммийг олж илрүүлжээ.
Тодруулбал судлаачид Алтайн нурууны Шивээт хайрхан орчимд хамтарсан судалгаа хийх явцдаа 165-170 см өндөр эрэгтэй хүний булшийг олж илрүүлсэн байна. Энэ хүнийг эртний худалдааны маршрут болох “Торгоны зам”-ын дагуу аялж байсан худалдаачин эсвэл Хятадаас цагаачлан Монголд суурьшсан хүн байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж.
Мөн одоогоор Монголын Археологийн судалгааны төвд хадгалагдаж байгаа муммийн хувцсыг энэ сард Өмнөд Солонгост аваачин ДНХ-гийн шинжилгээ хийхээр төлөвлөж байна гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.