Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг ч өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг аль алин нь хуралдаагүй. УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн. Тиймээс дахин бүлэг хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хурлын дараа хэвлэлийн хурал хийх аж.