-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Автозамыг сайжруулах хэрэгтэй байна. Замын стандарт гэж байна уу. Үүнийг өөрчилж болдог уу?
-Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Автозамын стандартыг батлах, өөрчлөх асуудлыг их ярьдаг. Замын стандарт хийгдсэн. Тухайн орон нутаг байгаа замыг аль зэрэглэлээр хийх вэ гэдэг тооцооллыг хийдэг. Орон нутгийн зам гуравдугаар зэрэглэлээр явж байгаа.
-УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох уу?
-Сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Алдаа дутагдал гаргасан хүмүүст хариуцлага тооцно. МИАТ-ийн зөвшөөрөл давхацсан гэж байна. Энэ нь алдаа гэж харахаасаа илүү ямар бодлого байгааг харах хэрэгтэй.
Ингээд ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.