Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболд нарыг томилох эсэхийг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хурааль явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдыг томилохыг дэмжлээ.