Өнөөдөр УИХ нэгдсэн хуралдаан 10.00 цагт товлогдоод байна. Тус хуралдаанаар Засгийн газрын гишүүд эцэслэн батлагдана. Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа эхлэх юм.
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 12-ны өдөр сайдуудын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хариуг албан бичгээр өгснөөр Ерөнхий сайд кабинетынхаа сайд нарын нэрийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан.
Үүний дараа УИХ-ын холбогдох байнгын хороод хуралдаж сайдад нэр дэвшигчдийг олонхийн саналаар дэмжээд байгаа юм. Байнгын хороон дээр дэмжигдсэн сайд нарыг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (4)