УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах сайд нарыг томилох юм. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар албан ёсоор томилогдож байна. Энэ Засгийн гишүүд нам дотроо 60-40 харьцаатай томилогдож байна. Нам дотроо хамтарсан Засгийн газар байгуулж бужигнуулах хэрэг байсан юмуу. Намын бүлэг тусдаа хуралдаад сар гаруй болж байна. Намын бүлэг дотроо бие биенийхээ хоолой дээр хутга тулгаж байсан үе өмнө нь гарч байсангүй.
Ийм байдалд хүрсэн явдалд үнэхээр харамсаж байна. Тиймээс Ерөнхий сайд ард түмэнд амласан амлалтуудаа бүрэн хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Төр мафжсан байна, томилгоо тойрсон 60 тэрбумын хэргийг эцэс болгоно гэсэн. Энэ асуудлуудаа даруй шийдээрэй гэж хэлмээр байна” гэлээ.
Сэтгэгдэл (5)