УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилохоор хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнгөрсөн 8 сарын 23-нд Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулсан. Харин одоо У.Хүрэлсүхийн ЗГ томилогдох гэж байна.
Бид зөв өөрчлөлтийн төлөө Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулсан. Хуйвалдааны зарчмыг арилгах гэж, МАН-д, төрд цэвэрлэгээ хийхийн тулд албан тушаалын сонирхолгүйгээр энэ Засгийн газрыг огцруулсан. У.Хүрэлсүх таныг ч гэсэн албан тушаалын төлөө ЕС болоогүй гэдэгт итгэж байна. Ингэж тэмцсэнийхээ төлөө маш их сүрдүүлэгт автсан. Хууль хяналтын байгууллагаар далайлгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр валютаар төлбөр хийж гүтгүүлсэн. Энэ мөнгийг шалгуулах хэрэгтэй.
Шинэ ЗГ өмнөх Засгийн газрынхаа алдааг засах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр маш их тоглосон. ОУВС үндэстэн дамнасан корпорациудыг дэмжсэн бодлого явуулдаг. Тиймээс энэ асуудалд анхаарай. Цаашдаа салбарт нь ямар нэгэн асуудал гарвал шууд хариуцлага хүлээдэг байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй” гэв.
Сэтгэгдэл (3)