УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Яг одоо Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад нэр дэвшигч Ц.Цогцолмааг томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Б Дэлгэрсайхан: Сурах бичгийн бизнесийг цэгцэлж чадах уу. Хөдөө орон нутагт баригдаж байгаа сургууль цэцэрлэг, өргөтгөл шинэчлэлийн ажлыг Боловсролын яам хариуцан ажилладаг байдлыг таслан зогсооход хэрхэн анхаарч ажиллах вэ. Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа багш нарыг сургалтад хамруулах, тэдний боловсролд хэрхэн анхаарч ажиллах вэ?
БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа: Сурах бичгийн асуудлыг цэгцлэх ажлын хэсэг байгуулж ажиллана. Урт удаан настай сурах бичгийг хэвлэлтэд оруулж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэж бодож байна. Мөн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Харин тендерийн асуудлыг хэрхэн шийдвэр боломж байгааг холбогдох яамтай хамтран шийдвэрлэхэд анхааръя.
Сэтгэгдэл (1)