Ардчилсан намын залуучуудын холбооны шинэ удирдлагад өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэллээ.
АЗХ-ны одоогийн Ерөнхийлөгч С.Дэмчиг өнгөрсөн 9 дүгээр сард болсон Ардчилсан залуучуудын холбооны ээлжит VI бага чуулганы үеэр ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр АНУ-д суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч буй. Тэгвэл АЗХ-ны дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсэн байна.
АН-ын нарийн бичгийн дарга, АЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд энэ албан тушаалд өрсөлдөхөөр зэхэж буй бол 2 дахь өрсөлдөгчөөр Б.Хайдавмөнх тодорч байна. АЗХ-ны дэд тэргүүнээр ажилладаг тэрбээр бизнесийн салбарт амжилттай яваа залуусын аж.
Сэтгэгдэл (62)